300 тоннын багтаамжтай зоорьтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-04 17:55:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-гийн зүгээс Хэнтий аймагт 300 тоннын багтаамжтай ногооны зоорь барьж хүлээлгэн өглөө.

Тус аймгийн хувьд 500 гаруй ногоочид 400 орчим га талбайд тариалалт хийдэг бөгөөд өнгөрсөн жил гэхэд 5000 орчим тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ.
Ногоочдын өмнө тулгамддаг хамгийн том асуудал нь тарьсан ногоогоо хадгалах явдал байдаг. Тиймээс аймгийн болон тэр дундаа Хэрлэн сумын ногоочдын хувьд энэхүү зоорийг ашиглан ногоогоо хадгалж, жилийн дөрвөн улиралд иргэдээ хүнсний ногоогоор хангах боломжтой боллоо.

Тус зоорь нь бүрэн цутгамал, газрын гүн рүү 4,5 метр ухаж, чулуун хайрга дэвссэн бөгөөд таазны өндөр нь 3 метр, зориулалтын автомат агааржуулагчтай, нийт төсөвт өртөг нь 140 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ