"ОПЕК+" олборлолтыг 9.7 сая торхоор бууруулах хугацааг сунгав

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-06-07 13:56:17

МОСКВА. /Sputnik/. "ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг хоногт 9.7 сая торхоор бууруулах хугацааг энэ оны долдугаар сарын эцэс хүртэл сунгахаар тохиролцжээ.


“Олборлолты хэмжээг тав, зургадугаар сард бууруулах нөхцөлийг дахин нэг сараар сунгалаа” гэж бямба гарагт цахим хэлбэрээр зохион байгуулсан  хурлын дараа гаргасан “ОПЕК+” бүлгийн мэдэгдэлд дурдсан байна.


Бямба гарагт болсон хэлэлцээ дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд “ОПЕК +”-ийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд үргэлжилсэн хэлэлцээ болжээ.


“ОПЕК+” бүлгийн орнууд нефтийн олборлолтын хэмжээг тав, зургадугаар сард хоногт 9.7 сая торхоор, оны хоёрдугаар хагаст 7.7 сая торхоор, оны эцэс хүртэл 5.8 сая торхоор бууруулах тохиролцоонд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрсэн билээ.  Гэрээ тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хугацаанд “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 27 ам. доллароос 42 ам.долларт хүрч өсөж, гуравдугаар сарын эхээр өмнөх хэлэлцэл бүтэлгүйтсэний дараах уналтыг бараг бүрэн нөхсөн байна.


Холбоотой мэдээ