30 аж ахуйн нэгж 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-08 15:12:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 30 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар төсөл шалгаруулах дэд хороог найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус дэд хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хурлын дэгээ баталжээ.

ЖДҮ-ийн сангийн төсөл шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд 50 хувь нь төрийн байгууллагаас, 50 хувь нь ТББ-ын төлөөлөл орсон бөгөөд нэг гишүүн нь таслах эрхгүйгээр оролцож байгаа аж.

Энэ жил тус аймагт ЖДҮ-ийг дэмжих сангаас нэг тэрбум төгрөг хуваарилсан ба дээрх 30 аж ахуй нэгжийн ирүүлсэн төслүүдийн хувьд 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүсчээ.

ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл хүссэн ААН-үүдийн төсөл дэмжигдэх эсэх нь энэ сарын 25-ны дотор шийдэгдэх аж. 

Холбоотой мэдээ