Нийтийн албанд томилогдох 216 хүний мэдүүлгийг хянав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-09 09:55:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ өнгөрсөн 7 хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн 7 хоногт 156 мэдүүлэг шинээр хүлээн авч, нийт 314 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 216 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 198, хууль журамд заасан үндэслэлээр 8 мэдүүлгийг буцаагаад байна. Мөн ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоо 98 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.


Холбоотой мэдээ