Казахстан улсаас иргэдээ татан авах тусгай онгоц хөөрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байна. Энэ удаа БНКазУ-д байгаа 175 иргэнээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд өнөө өглөө хөөрлөө.
Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд,
- 6 дугаар сарын 10-нд Казакстан,
- 6 дугаар сарын 11-нд Токио,
- 6 дугаар сарын 15-нд Энэтхэг,
- 6 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- 6 дугаар сарын 18-нд Сөүл
- 6 сарын 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэх юм.
Мөн 6 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна.
Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.
Холбоотой мэдээ
Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд дараалан зодоглосон амжилтыг Гиннест бүртгэлээ
1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
24 цаг
Улаанбаатар