УИД-т байсан 13 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-11 15:37:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.


Шалгалтаар 2388 нэр төрлийн 485 737 ширхэг, 11 676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 35 акт тогтоожээ. Ингэхдээ 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжилж, шаардлага хангахгүй болсон талаарх 5 дүгнэлт үйлдсэн байна. 


Улсын байцаагчийн актыг үндэслэн энэ сарын 10-нд Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /бараа/-ийг НМХГ-ын холбогдох улсын байцаагчид, Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгажээ. 



Холбоотой мэдээ