Хан-Уул дүүрэгт барьж буй барилгад гал гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-12 18:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх "Номун" хотхоны ойролцоо, шинээр баригдаж буй барилгад гал гараад байна.

Галын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 18:04 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагч нар галыг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Гал түймэр тухайн барилгын дээврээс эхэлжээ. 18.56 цагийн байдлаар галын тархалтыг зогсоожээ. 



Холбоотой мэдээ