39 хэсгийн хороонд 66 санал авах, тоолох төхөөрөмж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-14 16:32:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудас, санал авах, тоолох төхөөрөмжийг орон нутагт хуваарилж эхэлсэн байна.

Дархан-Уул аймаг сонгуулийн саналын хуудас, санал авах, тоолох төхөөрөмж болон бусад материалыг энэ сарын 16-ны өдөр хүлээж авах ажээ. Манай аймагт 39 хэсгийн хороонд нийт 66 төхөөрөмж ашиглах судалгаа гарсан байна.

Монгол Улс санал авах төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр удаагийн сонгуулийн саналыг тоолоход ашиглажээ. 

Холбоотой мэдээ