ОХУ-д халдвар авсан хүний тоо 528 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-14 17:33:26

МОСКВА. /TASS/. ОХУ-д нэг хоногийн дотор коронавирусний халдварын 8835 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 528964 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Шинэ тохиолдлуудын 1477 нь нийслэл Москва хотод, 717 нь Москва мужид, 256 нь Санкт-Петербургт, 254 нь Свердловск мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 241966 хүн эмчлүүлж байна.


ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 5409 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 280050 болсон бол 119 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 6948-д хүрчээ. Шуурхай штабын мэдээлснээр, халдвар авсан нийт хүний 53 хувь нь эдгэрсэн бол 1.3 хувь нь нас баржээ. 

Холбоотой мэдээ