Дели хотын Эрүүл мэндийн сайд эмнэлэгт хүргэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-06-16 16:52:44

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн нийслэл Дели хотын Эрүүл мэндийн сайд Сатьендар Жаины цусан дахь хүчилтөрөгчийн түвшин огцом буурч, өндөр халуурсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.


С.Жаин даваа гарагт Дотоод хэргийн сайд Амит Шах, Дели хотын Тэргүүн сайд Арвинд Кейривал нарын оролцсон хуралд суужээ. Тэрбээр мягмар гаргийн орой коронавирусний шинжилгээ өгөх төлөвтэй байна.


А.Кейривал өнгөрсөн долоо хоногт өндөр халуурч, хоолой нь өвдсөний дараа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Энэтхэгийн хотуудаас халдвар хамгийн их тархсан Делид 40 мянга гаруй хүн халдвар авчээ. 

Холбоотой мэдээ