Энэтхэгт халдварын улмаас 2000 гаруй хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-17 15:09:40

НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор 2000 гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт халдварын 10,9 мянга шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 354065-д хүрсэн тухай Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдээлжээ.


Одоогоор тус улсад 155227 хүн эмчилгээ хийлгэж байгаа бол эдгэрсэн  хүний тоо 186923-д хүрчээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 11903 болсон байна. Жон Хопкинсийн их сургуулийн тооцоолсноор, Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор Их Британи, Итали, Испанийг ардаа орхиж, 4 дүгээрт жагсаж байна.


Халдварт Махараштра муж хамгийн их өртжээ. Тус мужид халдварын нийт тохиолдлын гуравны нэг орчим нь буюу 113445 нь бүртгэгджээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Тамилнад, гуравдугаарт нийслэлийн Дели тойрог жагсаж байна. 

Холбоотой мэдээ