Монголын гурван баялгийн амин холбоог сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
batbold.sh@montsame.gov.mn
2020-06-17 18:42:20
@ShoovdorBatbold

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд Ховд аймагт 17 хүн нэр дэвшсэний дотор эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй, профессор нэг байгаа нь “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Доржийн Алимаа юм. 


Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 2007 онд санаачилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газраас 2020 онд санаачилж батлуулсан “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн эдийн засгийн судалгаанд эрдэмтэн Доржийн Алимаа идэвхийлэн оролцож боловсруулалцжээ. 


Доржийн Алимаа, Халтайн Батболд, Уртнасангийн Батзаяа нар Ховд аймгийн бүх сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, “Монгол хүн-Монгол өрх-Монгол Төр засаг” мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. 


Тодруулбал, “Монгол хүн-Монголын суурь баялаг”, “Монгол өрх-Монголын тулгуур баялаг”, “Монгол Төр-Монголын түшиг баялаг” хэмээн тодорхойлсноор Монголын гурван баялгийн амин холбоо сэргэж, Монгол Улс мандан бадрах сайхан цаг айсуйг илтгэнэ.


Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засгийг урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хямруулав. Коронавирусний дараах дэлхий ертөнц огт өөр болно. Эдийн засагчид, эрдэмтдийн үүрэг хэд дахин өсөн нэмэгдэнэ гэж олон улсын тоймчид, шинжээчид бичиж байна. Тухайлбал, “Зууны мэдээ” зэрэг төвийн хэвлэлд 2020 оны УИХ-ын сонгуульд нэг биш, нэг хэсэг эдийн засагчид сонгогдвол Монгол Улсын хөгжил дэвшил зөв замаар явж зөв гольдролд орно гэж онцолсон нь бодит үнэн юм.


Холбоотой мэдээ