Чингүнжавын талбайд татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:18:33

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Чингүнжавын төв талбайд “Татвар төлөгч таньд баярлалаа” арга хэмжээ болж өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн шилдэг татвар төлөгчдийг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Татварын ерөнхий газрын хүндэт шагнал болох Хөх дэвтрээр “Хөвсгөл усан зам”, “Урагшлах” компаниуд шагнуулсныг гардуулан өглөө. Мөн найдвартай татвар төлөгчөөр Аяны жолоо, Титаник зэрэг 10 аж ахуйн нэгж шалгарчээ.

Тус аймгийн Татварын хэлтэс жилд 9,6 тэр бум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас эхний 4 дүгээр сарын байдлаар өссөн дүнгээр 125-130 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа ажээ. Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд татвар төлөгчдийн дунд шатар, гар бөмбөгийн тэмцээн, хүүхдүүдийн дунд гар зураг, АХА тэмцээнүүдийг зохион байгуулах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ