“10 000 программист” төслийн анхны суралцагчид төгсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-06-19 13:15:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд эхний ээлжинд хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, энэ сарын 17-нд сертификат гардлаа.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг анхан шатны жава програмчлалын хэлний болон вэб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн юм.


Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулсан байна.


Холбоотой мэдээ