Төсвийн орлогын төлөвлөгөө тэрбум гаруй төгрөгөөр давж биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-19 16:37:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс оны эхний таван сард төсөвт 4,3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 5,4 тэрбум төгрөгийг оруулж, төлөвлөгөөгөө 126,6 хувиар давуулан биелүүлжээ.

Үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 1 тэрбум 49 сая төгрөг буюу 1,8 дахин, хүн амын орлогын татвар 3 тэрбум 541 сая төгрөг буюу 115,7 хувиар, нийтлэг татварын бус орлого 324 сая төгрөг буюу 120,8 хувиар тус тус давж биелсэн байна.

Харин хөрөнгийн албан татвар 3,1 хувиар, газрын төлбөр 51,8 хувиар, төлбөр хураамж 3,6 хувиар тус тус тасалджээ.

Тасалдсан татварын орлогын хувьд жилийн эцэс хүртэл төлөвлөсөн ёсоор бүрэн биелэх боломжтой гэж албаны хүн хэллээ.   

Холбоотой мэдээ