Өнөөдрийн 15.00 цаг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-22 10:21:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос Мандалговь, Өндөрхаан, Чойрын чиглэлийн улсын чанартай авто замыг өнөөдрийн 15.00 цаг хүртэл түр хаажээ.  

Өчигдөр буюу зургадугаар сарын 21-нд Төв аймаг, Дундговь аймгийн хойд талын зарим сумаар хүчтэй аадар бороо орсны улмаас авто зам, замын байгууламжууд үерт эвдэрсэн тул ийнхүү хөдөлгөөнийг зогсоосон аж.

Түр хаасан авто зам, замын байгууламжийг богино хугацаанд сэргээн засварлахыг “Зам тээврийн хөгжлийн төв” болон зам хариуцагч компаниудад үүрэг болгосон байна.  

Холбоотой мэдээ