Баян-Агт суманд төвлөрсөн усан хангамжийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-22 14:48:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын төвийн төвлөрсөн усан хангамжийн барилгын ажил эхэллээ. Аймгийн 2020 оны төсвийн байгаль хамгаалах сангийн усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулах арга хэмжээний 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэ ажлыг “Хөх тавилан” ХХК гүйцэтгэж байна.

            - Цэвэр усны даралтат цамхаг барих, шугам татах, гүний худаг гаргах бүтээн байгуулалт хийснээр дулааны шугам сүлжээнд холбогдсон эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль, дотуур байр, соёлын төв, Засаг даргын Тамгын газар зэрэг төсөвт албан байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байнгын цэвэр усан хангамжтай болно. Ингэснээр иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрахаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэнэ гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.

Холбоотой мэдээ