Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-22 15:09:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хойшиллоо.


Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгож хуралдааныг хойглуулах хүсэлт гаргажээ. Шүүх тус хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ирэх сарын 2-ны 11.00 цагт товлов. Ингэхдээ шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.


Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулжээ.

Холбоотой мэдээ