Налайхад инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-22 20:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 20 га газрыг хамруулсан инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Төсөл хэрэгжсэнээр дээрх хорооны Баянзүрх хэсгийн 201 айл өрх халуун, хүйтэн ус, цахилгаан дулаанаас гадна бохир усны шугамд холбогдоно. 

Мөн төслийн хүрээнд ариутгах татуургын төв шугамын өргөтгөлийг хийх юм. Ингэснээр дүүрэгт тулгамдаад байгаа инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудал шийдвэрлэгдэх боломжтой аж.

Нийслэлд иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх зорилгоор 200-300 нэгж талбарт инженерийн дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлэх юм. 

                                                    

НИТХ-ын 2019 оны 118-р тогтоолоор дэд бүтцийн төсөл хэрэгжих 16 байршлыг баталж, эхний байршил Чингэлтэй дүүргийн VII дугаар хорооны нутаг дэвсгэрт 220 нэгж талбар, 14 га газрыг хамран, цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламж бүхий явган хүний болон засмал зам, камержуулалт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий Дэд бүтцийн төвийн төсөл амжилттай хэрэгжсэн юм. 


Холбоотой мэдээ