Сумын төвийг камержуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-25 23:09:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа аж.

Тодруулбал сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг сайжруулна хэмээн заасан байна. Энэ ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгөөр Сайхан сум буюу Хөтөл хотыг камержуулах ажлыг зохион байгуулжээ. Энд Хөтөлийн хэмжээнд нийт 12 байршилд 16 камерыг суурилуулсан байна. Энэхүү ажлыг сумын ЗДТГ-аас хийж гүцэтгэсэн бөгөөд сум дундын цагдаагийн хэсгийн хяналтад дээрх камеруудыг хүлээлгэн өгчээ.  

Холбоотой мэдээ