“Мэргэн хүү Өгөдэй” удахгүй уншигчдын хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-06-27 18:01:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуулд зориулсан, ач тусын тухай өгүүлдэг “Мэргэн хүү Өгөдэй” үлгэрийн цуврал ирэх сарын эхээр номын дэлгүүрүүдэд хүрнэ. 

Зохиолч Э.Эрдэнэцэцэг “Өгөөмөр охин Өүлэн”, “Тусч охин Бөртэ”, “Эрдэмт охин Сорхугтани”, “Сониуч охин Есүгэн”, “Цэцэн охин Мандухай”, “Зоригт хүү Модун”, “Нөхөрсөг хүү Тэмүүжин” хэмээх комик номоо түүхт хүмүүсийн бага насаар төлөөлүүлэн зохиожээ. Эдгээр цуврал нь хүүхэд, багачуудад голдуу ач тусын тухай сургадааараа онцлог аж. 

“Альфа паблишинг” ХХК-иас эрхлэн гаргадаг уг цувралын 8 дахь нь болох “Мэргэн хүү Өгөдэй”  номын эх бэлтгэл дуусаж хүүхэд багачуулын гарт очиход бэлэн болжээ

Холбоотой мэдээ