Боршоо боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-01 16:07:16

Увс /МОНЦАМЭ/. Боршоо боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнгөрсөн долоо хоногт боллоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 27.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ийнхүү Увс аймаг дахь Боршоо боомтыг олон улсын статустай болгох ажил эхлээд байна.

Боршоо боомтыг шинэчлэх ажлын хүрээнд зорчигч тээврийн 3200 метр квадрат бүхий шинэ цогцолбор, дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц зэргийг барихаас гадна боомтыг орчин үеийн теле хяналтын систем бүхий ухаалаг гарц, рентген, тоног төхөөрөмжөөр хангах юм байна. Шинэчлэлийн үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж хүчин чадал нь сайжирч төрийн албан хаагчид, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй, таатай орчин бүрдэх аж. Энэ шинэчлэл нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, Увс аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх чухал ажил болох юм.

Боршоо боомтоор дамжин Монгол Улсын иргэд ОХУ руу зорчихоос гадна тус улсын иргэд манай улс руу нэвтэрдэг юм.

Холбоотой мэдээ