Байгууллагууд хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-02 11:18:55

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдүүдээ гэнэтийн ослоос урьдчилан сэргийлье” ажлыг өнгөрөгч 6-р сарын 4-15-ны хооронд зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн дотор болон гадаа орчинд хүүхдийн аюулгүй байх орчны эрсдэлийн үнэлгээг гаргаж, эрсдэлийг арилгах чиглэлээр Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй 70 байгууллага, ААН, сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллахаар хүсэлт илгээжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар төрийн 15 байгууллага, 9 аж ахуйн нэгж, 6 сургууль, 10 цэцэрлэг хүүхдийн орчны эрсдэлийн үнэлгээг хийж хамтран ажиллажээ.

Байгууллагуудаас ирүүлсэн эрсдэлийн үнэлгээний дийлэнхэд нь цахилгааны утас ил гарсан, траншейний ам таггүй гэх зэрэг хүүхдэд эрсдэл үүсгэж болох зүйлүүдийг дурдаж, зургийг нь дарж ГБХЗХГ-т ирүүлсэн байна. Байгууллагууд өөрсдийнхөө дотоод орчин болон гадаа 50 м орчны талбай дахь эрсдэлийг бууруулах чиглэлд ажиллажээ.

ГБХЗХГ-аас урьдчилан эрсдэлээ харж, хүүхдийн аюулгүй байдлыг ханган Хүүхдэд эрсдэлгүй, ээлтэй орчныг 97,3 хувь бүрдүүлсэн байгууллага, ААН, сургууль, цэцэрлэгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байв.

Тухайлбал, Монгол банкны Архангай дахь салбарын хамт олон гадаа орчны хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг хамгийн сайн гаргажээ. Тэд цахилгааны унжсан утас байсныг аюулгүй болгож чадсан байна.

Харин ХТҮГ руу нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа цахилгааны утас, нүх зэргийг хүүхдэд эрсдэлгүй байх орчныг бүрдүүлж, аюулгүй болгож өгөх талаар албан бичиг явуулаад байгаа ажээ.  

Холбоотой мэдээ