ЭЕШ-ын Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтад 623 төгсөгч хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-07-03 18:12:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЕШ өчигдөр Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлсэн. Тус шалгалтад нийт 772 төгсөгч бүртгүүлснээс 623 буюу 80.7 хувь нь хамрагдав.


Шалгалтад хамрагдаагүй 149 шалгуулагчийн 4 нь шалгалт эхлэх цагаас хоцорч, 145 нь огт ирээгүй байна. Англи хэлний хичээлийн шалгалтад нийт 11 мянга 111 шалгуулагчаас 10 486 буюу 94.4 хувь нь шалгагдаж, 5.6 хувь нь хамрагдаагүй аж. 



Холбоотой мэдээ