Шагайн харвааны нээлт боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-06 21:19:18

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жил, Увс аймаг байгуулсны 95 жилийн ойн баяр наадам шагайн харваагаар эхэллээ.

Энэ жилийн шагайн харваанд Улаангом, Хяргас, Зүүнговь, Өндөрхангай сумаас 12 баг оролцож тойргийн журмаар өрсөлдөж байна.

Нэг үеэ бодвол Увс аймагт шагайн харваа хөгжиж байгаа бөгөөд сонирхогчдын тоо ч жил ирэх бүр өссөөр байгаа аж.

Холбоотой мэдээ