Давст суманд 100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Давст сумын ерөнхий боловсролын сургууль
100 хүүхдийн дотуур байртай болж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Тус барилгын
ажлыг улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Жигүүр-Эрдэнэ"
ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын сурч боловсрох тав
тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт зарим сумын ЕБС-д дотуур байр барихаар тусгагдсан байна.
Үүний нэг нь Давст сумын ЕБС-ийн дотуур байрны барилга бөгөөд тус барилгыг он
дамнан барьжээ.
Давст сумын сургуулийн 75 хүүхдийн хуучин барилга нь
ашиглалтын хугацаа дууссан төдийгүй барилгад цууралт өгсөн байна.