"Яараад яахав дээ" аяныг эхлүүллээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-07-07 16:18:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээ эхэллээ.
Энэ хүрээнд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албанаас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газар, Унадаг дугуйчдын холбоо, УАЗ клуб оролцож, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулав.
Тус аян орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд, жолооч нарт хөдөлгөөнд оролцох зөв дадал, хандлагыг бий болгох замаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилготой аж. Зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан нөхцөлийг ойлгуулж, хөдөлгөөнд оролцогчдын эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлууд мөн хугацаанд өрнөнө.
Дээрх арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулах салбар төлөвлөгөө гарган батлуулж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.