ЭЕШ-ын шалгалт бүр дээр ирц 92-100 хувь байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-07 16:13:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БСУГ-аас ЭЕШ-ыг амжилттай зохион байгуулж дууслаа. ЭЕШ-д 974 элсэгч бүртгүүлж, давхардсан тоогоор 2927 шалгуулагчийн материалыг шууд засалтын програмаар засаж, лайваар дамжуулж ажилласан байна. Шалгалт тус бүр дээр ирц 92-100 хувь байжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг аймгийн төвийн Ерөнхий боловсролын 3 сургууль дээр 44 зохион байгуулагч, 56 хянагч багш, 18 үйлчлэгч, 3 эмч, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн албан хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр хамтран зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ