Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвд орос хэлний сурах бичгүүд үнэгүй олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-07 21:01:31

Увс /МОНЦАМЭ/. Саяхан шинээр байгуулсан Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвийн хамт олон Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-тэй хамтран ажиллахаар болсон байна.

Энэ хүрээнд РЦНК-гаас тус төвд орос хэлний сүүлийн үеийн иж бүрдэл сурах бичгүүдийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгчээ. Ингэснээр Увс аймгийн хүүхэд багачууд, иргэд Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвөөр дамжуулан орос хэлийг гүнзгийрүүлэн судлах, Орос улсын соёлтой танилцах, тус улсад богино хугацааны болон мэргэжил дээшлүүлэх сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой болсон байна.

Энэхүү боломжийг олгосон Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн удирдлагад Увс аймгийн хүүхэд багачууд, ард иргэдийнхээ нэрийн өмнөөс Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвийн дарга М.Дээшинбаяр баярлаж талархсанаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ