Математикийн оноогоор улсад гуравт орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-07 21:16:28

Увс /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт улс даяар амжилттай боллоо. Энэ жилийн хувьд Увс аймгийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50, нийтдээ 800 орчим төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтад орсон байна. Үүнээс математикийн хичээлээр 495 хүүхэд шалгуулсан бөгөөд дунджаар 516,34 оноо авч улсын хэмжээнд 3-р байрт оржээ. Увс аймгийн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсад тогтмол айргийн тавд явдаг юм.

Ташрамд, ЭЕШ-д бэлтгэсэн сурагчдын дундаж оноо нь улсын дунджаас өндөр гарсан багш нарын цалин хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх талаар аймгийн Засаг даргад санал тавьжээ.

Холбоотой мэдээ