ЭЕШ-ын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг дэд байрт жагсаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-08 17:49:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ѳвѳрхангай аймаг элсэлтийн ерѳнхий шалгалтын урьдчилсан дүнгээр улсад дэд байрт жагсаж байна.

2017 онд 528.1 хэмжээст оноо авч, 21 аймгийг тэргүүлж байсан бол 2018 онд гуравт жагсаж, 2019 онд дахин тэргүүлж байсан юм. Аймгийн Боловсролын салбар төгсөгчдөө их, дээд сургуульд элсэн суралцуулах хэмжээст оноогоор улсад тэргүүлэх амжилтыг сүүлийн 10 гаруй жилийн туршид хадгалж байна.

Энэ жилийн элсэлтийн ерѳнхий шалгалт нь халдварт цар тахлаас үүссэн онцгой нөхцөлийн улмаас олон анги танхимд хуваарилан суулгаж, онлайнаар шууд лайв хийн дамжуулсан нь зохион байгуулалт, дэг журам, цаг хугацаа шаардсан ажил болсныг аймгийн БСУГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Чимэддорж-Ойдов хэлж байлаа. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг аймгийн хэмжээнд 1001 сурагч 10 хичээлээр өгчээ.

Холбоотой мэдээ