Хятадууд хил давж хадлан хаджээ

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-25 13:34:19

Дорнод аймгийн Халхгол суманд хятадууд хил давж хадлан хадсан талаар мэдээлэл телевизүүдээр гарч эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл авах гэж тус Хилийн цэргийн 0198-р ангийн захирагчаас тодрууллаа.

БНХАУ-ын иргэдийн хадлангийн багахан хэсэг хилийн зурвас давсан зөрчил гарсан нь үнэн. Гэхдээ тийм асар их газар нутгийг хамраагүй. Уг зөрчлийг арилгахаар Хил хамгаалах газраас ажлын хэсэг гарч тус суманд ажиллаж байгаа. Нутгийн иргэдийн яриагаар бол монгол хүний нэр дээр хятадууд хадлан хадаж Баянхошууны боомтоор гаргах гэж байгаа гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирсэн. Харин тус сумын удирдлага энэ талаар мэдээлэл бидэнд өгсөнгүй. Ямартаа ч Халхгол суманд хадлангийн маш олон салаа ажиллаж байгаа нь үнэн юм.


Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд