Монголд Наадам нэртэй 31 иргэн байдгийн нэг нь Сүхбаатар аймагт бий

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-10 17:32:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Наадам нэртэй 31 иргэн байдгийн нэг нь Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байна. Түүнийг Ж.Наадам гэдэг бөгөөд 1976 оны 07 дугаар сарын 11-ний 10 цагт Баруун-Урт суманд айлын отгон хүү болон төрөхөд тухайн үед эх барьж авсан эмч нь нэрийг нь хайрлажээ.

Ж.Наадам нэрнийхээ талаар хуучлахдаа, хүүхэд байхад үе тэнгийнхэн шоглох тохиолдол хааяа гардаг байсан. Хожим насанд хүрсэн хойноо нэрээ солиулах гэж үзсэн боловч болдоггүй юм билээ. Харин одоо бол нэрэндээ их хайртай. Үндэснийхээ их баяр наадмаар төрсөн хүн шүү дээ гэж бодохоор үнэхээр сайхан байдаг. Надтай ижил нэртэй хүн 31 байдаг гэдгийг ёстой сонсож байгаагүй юм байна. Гурван сая гаруй иргэн дунд 31-хэн байдаг нэр гэхээр бас сайхан л юм гэв.


Холбоотой мэдээ