Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-т ажиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-10 14:54:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар, УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн ажилтай танилцлаа.


Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Шадар сайдад танилцуулсан юм.


Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 1684 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 69,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгийн төсвөөс 173,4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ