Дорноговь аймгийн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-11 14:31:19

Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулсны 89, Сайншанд сум байгуулсны 59 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 11-нд эхэллээ.

Энэ жилийн баяр наадам улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Covid-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоосон дэглэмийн дагуу болж байна. 

Наадам болохын өмнө Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран 11 цэгт халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж, нийт 53738 м2 талбайг хамруулсан юм.

Наадмын нээлтийн үйл ажиллагааг шашин урлаг, ардын хувьсгалын үйл хэрэг хийгээд, Дорноговь аймгийн хөгжил дэвшилтэй холбогдуулан албаныхан найруулсан бол “Саран хөхөө” театрын уран бүтээлчид, Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, албан байгууллагын алба хаагчид оролцсон юм.

Наадамд аймаг цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон нийт 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж байна. Дорноговь аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг нар наадамчин олонд хандан мэндчилгээ дэвшүүллээ.   

Холбоотой мэдээ