УИХ-ын 76 мандатын 48 нь орон нутагт, 28-ыг нь нийслэлд хуваарилав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-13 10:15:55

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолыг хуулийн хугацаанд нь багтаан баталсан.

Энэ тогтоол батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар боллоо. Үүнд,

Орон нутагт:

   -Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3,

    -Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өмнөговь аймаг тус бүр 2, /нийт 10 мандат/

    -Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, /нийт 6 мандат/

    -Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, /нийт 6 мандат/

    -Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3, /нийт 36 мандат/

Нийслэлд:

    -Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж 4 мандат,

    -Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж 4 мандат,

    -Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж 4 мандат,

    -Баянгол дүүрэг 4 мандат,

    -Баянзүрх, Сонгинохайран дүүрэг тус бүр 6 мандаттай боллоо.

Мөн зарим аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулсан.

Ингээд УИХ-ын сонгуулийн тойрог, тойргийн нутаг дэвсгэр, мандатын тоог танилцуулж байна.

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ