Эрлийз ангиллын уралдаанд Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүү магнайд хурдаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-11 19:38:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дээд ангиллын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв. 


Аман хүзүүнд, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн хар үрээ хурдаллаа. Харин айргийн гуравт, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар үрээ, айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн шарга үрээ, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн хээр айргийн тавд хурдлав.

Холбоотой мэдээ