Э.Адьяасүрэн аймгийн мэргэн цол хүртлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-12 16:42:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрийн гурван наадмын сурын харваанд эрэгтэй 20, эмэгтэй 18 харваач тус тус оролцсоноос эрэгтэй төрөлд Аймгийн мэргэн, спортын мастер Ю.Мөнхжин түрүүлж, Залуу харваач Л.Баттулга, Спортын мастер С.Баттулга, Б.Лхамсүрэн Спортын мастер, аймгийн гарамгай харваач, спортын мастер А.Баттөр нар удаалж эхний таван байрт оржээ.
Сурын харвааны эмэгтэй төрөлд Сумын мэргэн Э.Адьяасүрэн түрүүлж, аймгийн гарамгай харваач А.Пүрэвжав, аймгийн мэргэн, спортын дэд мастер Б.Билэгжаргал, спортын дэд мастер Ш.Гавьяасүрэн, аймгийн гарамгай харваач, спортын дэд мастер Б.Мөнхцэцэг нар эхний таван байрт шалгарч, аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.
Ийнхүү залуу харваач Л.Баттулга аймгийн гарамгай харваач цол, Спортын мастер С.Баттулга аймгийн гоц харваач, эмэгтэй харваанд түрүүлсэн Э.Адьяасүрэн аймгийн мэргэн цолыг тус тус хүртэн оноо мэргэн, хараа хурцаа хурсан түмэндээ батлан харуулсан юм.
Холбоотой мэдээ