Ч.Алтангэрэл аймгийн арслан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-12 17:25:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Баянлиг сумын харьяат, аймгийн харцага Чинбатын Алтангэрэл /22 настай/ түрүүлж аймгийн арслан цол, Жинст сумын харьяат Энхтүвшингийн Батмагнай /19 настай/ үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.
Мөн Бууцагаан сумын харьяат сумын заан Хүрэлбаатарын Балжинням, Хүрээмарал сумын харьяат залуу бөх Нямхүүгийн Базарсүрэн нар тус тус 5 давж аймгийн начин цол хүртсэн.
Холбоотой мэдээ