Эко сургууль 1500 цэцэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-25 13:52:15

 Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн сургууль сүүлийн хоёр жил дараалан цэцгийн баяр хийж байна. Өнгөрсөн оны намар тус эко сургуулийн 54 анги бүлэг нийт 1000 цэцгийн баяр хийж байсан юм. Энэ жил тус сургуулийн анги бүлэг, баг, сурагчид, ажилтнууд нийт 1500 цэцэг тарьж, арчилж ургуулсан баяраа хийлээ.

Эко сургуулийнхан 30 гаруй төрлийн 1500 цэцэг тарьсны дотор хамгийн олон цэцэгтэй ангиар Т.Оюунчимэг багштай 10В анги, Д.Замбага багштай 8Б анги шалгарлаа. Харин хамгийн ховор чамин цэцгийн төрөлд англи хэлний багш С.Амаржаргал, хөдөлмөрийн багш Б.Ундармаа нарын анги шалгарч гүзээлгэнэ, бадаргана, алтангагнуур зэрэг шинэ цэцгийн төрлүүдээр шалгарчээ.
Тус эко сургууль Байгаль орчны яам, Ахмад багш нарын холбооноос ЕБС, колежуудын дунд зохион байгуулсан шилдэг ногоон байгууламжтай сургууль шалгаруулах уралдаанд хоёр дугаар байр эзэлж, мөнгөн шагнал гардах гэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд