Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-14 09:58:01

Төв /МОНЦАМЭ/.  Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 97, Зуунмод хот байгуулагдсаны 78 жилийн ойн наадмын хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Зуунмод сумын Вандан-Ишийн Баярын хүрэн халзан

Айргийн гуравт Төв аймгийн Зуунмод сумын Баастын Буян-Оршихын хээр

Айргийн дөрөвт Партизааны сангийн аж ахуйн Аюушын Лхагвын хээр

Айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрбаатарын Ганбаярын хүрэн даага хурдалж наадамчин олныг баясгалаа. 

Холбоотой мэдээ