Хурдан морины уралдаанд 200 гаруй хүлэг тоосоо өргөлөө

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-14 16:56:53

Увс /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жил, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн их баяр наадам энэ сарын 11-ний өдөр болж, зургаан насанд нийт 200 гаруй хурдан хүлэг уралдаж, шандасаа сорилоо.

Энэ үеэр зургаан хүүхэд мориноосоо унасан ч ноцтой хүнд гэмтэж бэртээгүй юм. Ингээд аймгийн баяр наадамд айрагдсан нас насны хурдан хүлгүүдийн мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэе.

ДААГАН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Зүүнговь сумын уяач Д.Доржготовын хүрэн

2. Тэс сумын уяач Д.Чойжилсүрэнгийн шарга

3. Завхан сумын уяач Д.Эрдэнэбатын хул

4. Өлгий сумын уяач Ц.Майдарын сартай хул

5. Тэс сумын уяач Б.Замбалын буурал

ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Тэс сумын уяач Ц.Баяртсайханы хээр

2. Өлгий сумын уяач З.Дэндэвийн буурал

3. Улаангом сумын уяач Ц.Батхуягийн хээр

4. Малчин сумын уяач Б.Мөнхбаярын ягаан

5. Улаангом сумын уяач И.Мөнхтөрийн хээр

ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Зүүнговь сумын уяач П.Төмөрбаатарын хонгор

2. Өлгий сумын уяач Ц.Сэр-Одын бор

3. Өлгий сумын уяач Л.Содовын буурал

4. Тэс сумын уяач Ж.Баяраагийн хар

5. Улаангом сумын уяач Д.Дамжины хоо

СОЁОЛОН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Малчин сумын уяач Б.Мөнхбаярын хээр

2. Малчин сумын уяач Б.Мөнхбаярын зээрд

3. Өндөрхангай сумын уяач Д.Батсайханы бор

4. Наранбулаг сумын уяач Б.Бат-Өлзийн шарга

5. Улаангом сумын уяач И.Мөнхтөрийн хээр

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД:

1. Тэс сумын уяач П.Баттогтохын од хүрэн

2. Малчин сумын уяач Б.Мөнхбаярын хар

3. Өлгий сумын уяач З.Дэндэвийн буган халиун

4. Давст сумын уяач Ч.Хүрэлбаатарын хээр алаг

5. Улаангом сумын уяач М.Ганбаатарын Хархираа хонгор

ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Тэс сумын уяач Л.Дивааннансалын хээр

2. Тэс сумын уяач П.Лхагважавын Монгол хээр

3. Өндөрхангай сумын уяач В.Алтангэрэлийн хээр

4. Тэс сумын уяач А.Бэгзжавын хээр

5. Тэс сумын уяач П.Цэвэгжавын хээр

ЖОРОО МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Тэс сумын уяач Л.Болдбаатарын хээр

2. Улаангом сумын уяач Л.Чимэдцэрэнгийн бор

3. Улаангом сумын уяач Д.Цэдэнбалын хүрэн

4. Улаангом сумын уяач Ж.Батзулын хээр

5. Тэс сумын уяач Б.Банзрагчийн хар

ХАТИРАА МОРЬДЫН УРАЛДААНД:

1. Сагил сумын уяач Б.Ганзоригийн хээр

2. Улаангом сумын уяач Б.Мягмарын хонгор

3. Улаангом сумын уяач Батзоригийн хүрэн

4. Улаангом сумын уяач Д.Амарсайханы хүрэн

5. Сагил сумын уяач А.Өлзийбаярын хээр тус тус айрагдлаа.

Холбоотой мэдээ