Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-15 13:30:29
twitter.com/Nyamkanmk

МИНСК. /TASS/. Ирэх сарын 9-нд болох Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнөөдөр орон даяар эхэллээ.


Мягмар гарагийн байдлаар Беларусийн Сонгуулийн төв хороонд бүртгүүлсэн нэр дэвшигчдэд одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Беларусийн Социал демократ Храмада намын дарга Сергей Черечен, “Үнэнийг хэл” хөдөлгөөний тэргүүн нар болох Андрей Дмитриев болон Светлана Тихановская нар багтжээ. 


Дээрх эрхмүүдээс гадна баривчлагдаад байгаа “Белгазпромбанк”-ны тэргүүн асан Виктор Бабарико тэргүүтэй хоёр хүн нэрээ дэвшүүлсэн боловч сонгуулийн хороо тэднийг бүртгээгүй ажээ.


Нэр дэвшигчид телевиз, радиогоор үг хэлж, илтгэл тавих эрхтэй боловч одоогийн Ерөнхийлөгч А.Лукашенко энэхүү боломжоос татгалзсан байна. Мөн нэр дэвшигч эсвэл түүний бие төлөөлөгч олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.


Сонгуулийн кампанит ажил ирэх сарын 8-н хүртэл үргэлжлэх бол сонгуулийн өмнөх санал асуулга 4-8-нд, үндсэн сонгууль 9-нд болно.


Холбоотой мэдээ