Аймгийн баяр наадамд зургаан насны морьд хурдаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-16 16:32:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын уяач О.Батсайханы суман халиун даага түрүү магнайд хурдалж,  Гучин-Ус сумын уяач Л.Тэмүжингийн хул даага аман хүзүүдлээ.

Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Т.Баттөрийн зээрд халзан айргийн гуравт хурдалж, Богд сумын уяач Д.Баттуулын сартай хар айргийн дөрөвт, мөн тус сумын уяач Г.Хосбаярын зээрд халзан айргийн тавд хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Т.Цэгмэддоржийн суман халзан түрүү магнайд хурдалж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач О.Зулсарын хонгор халзан шүдлэн аман хүзүүдсэн бол Хайрхандулаан сумын уяач Г.Пүрэвцэрэнгийн зээрд айргийн гуравт хурдалж,  Арвайхээр сумын уяач З.Мөнхбаярын цавдир халзан айргийн дөрөвт, Богд сумын уяач О.Батдэлгэрийн хүрэн айргийн тавд хурдаллаа.

Хязаалан насны морьдын уралдаанд Хайрхандулаан сумын уяач О.Зулбаярын хээр халзан түрүү магнайд хурдалж,  Баянгол сумын уяач Б.Мөнгөнчандманийн хар хязаалан аман хүзүүдэв. Хархорин сумын уяач О.Батсайханы хүрэн айргийн гуравт, Богд сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр хязаалан айргийн дөрөвт,  Хайрхандулаан сумын Б.Дагвасүрэнгийн цавдир халзан айргийн тавд хурдалжээ.

Их насны морьдын уралдаанд  Богд сумын уяач О.Батжаргалын хул морь түрүү магнайд хурдалж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уяач С.Зэндмэнийн зоос бор аман хүзүүдсэн ба Есөнзүйл сумын уяач С.Нэргүйгийн зээрд айргийн гуравт , Уянга сумын уяач Т.Пүрэвсүрэнгийн цавдир айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уяач Д.Ням-Очирын хээр айргийн тавд тус тус хурдаллаа.

Хурдан азарганы уралдаанд Хайрхандулаан сумын уяач О.Зулсарын хонгор халзан азарга түрүүлж, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Ц.Лхагвасүрэнгийн солонго зээрд аман хүзүүдлээ. Төв аймгийн Лүн сумын уяач Б.Лхагвын буурал азарга айргийн гуравт давхиж, Өвөрхангай аймгийн Сант сумын уяач С.Баттөрийн хар азарга айргийн дөрөвт,  Баян-Өндөр сумын уяач М.Энхшатарын хул азарга айргийн тавд хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.


Холбоотой мэдээ