Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-16 18:00:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахлын голомттой бүс нутгийн иргэд болон эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор дархлаажуулалтын ажил хийж байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв энэ жил 5000 тун вакцин захиалан авч, бүс нутгийн иргэдийг вакцинжуулжээ. Улмаар нэмэлт 2000 тун вакцин захиалж дархлаажуулалтын ажил хийгдэж байна. Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажил одоогоор 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Ховд аймгийн хэмжээнд тарваган тахлын голомттой 21 бүс нутаг бий. Тиймээс эдгээр бүс нутгийн иргэд тарваган тахлын дархлаажуулалтад заавал хамрагдах нь чухал юм. Өнөөдрийн байдлаар Ховд аймагт тарваган тахал өвчний хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын төвөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Үүний үр дүнд иргэд тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа талаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ