Тамирчин Б.Болдбаатарыг Хонгорчууд хүндэтгэлтэйгээр угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-17 09:46:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. 1040 км замыг гүйлтээр туулж яваа Хөнгөн атлетикийн ОУ-ын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Баянхонгор аймагт ирэв.

Түүхэн гүйлтийн замдаа тэр бээр энэ сарын 05-ны өдөр гарсан бол 11 дэх хоногтоо 400 гаруй км замыг туулан Баянхонгорт аймагт ийнхүү иржээ. Түүнийг угтан Баянхонгор аймгийн хуулийн байгууллагууд 15 км замаас тосон авч хамтдаа гүйж Баганат талбай хүрсэн бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Прокурорын байгууллагын удирдлага хамт олон болон хууль, спортын байгууллагын төлөөллүүд халуун дотноор угтан авчээ. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өсвөр үе, хүүхэд залуучууддаа зөв үлгэрлэл дуурайлал үзүүлэн яваа түүний энэхүү гүйлтэд нь өндөр амжилт хүсэж амин дэм, 500 мянган төгрөгийн хамт гардуулав. ОУ-ын хэмжээний мастер Б.Болдбаатар нь өглөө 15 км, өдөр 15 км гүйх зэргээр өдөрт дунджаар 30 км замыг туулах төлөвлөгөөтэй яваагаа энэ үеэр дуулгав. Тэр бээр Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулан Алтай хотын төв Жанчив баатрын талбайгаас анх гүйлтээ эхлүүлж Сүхбаатарын талбай хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ