Гэнэтийн үер, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-17 10:32:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд уулархаг нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний албанаас онцгойлон анхааруулж байна.

Баянхонгор аймгийн нийт нутгаар энэ сарын 17, 18, 19-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, хээр талын нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус байх аж. Харин говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 22-24 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна. Харин 17, 18-ны өдрүүдэд бага зэрэг сэрүүснэ. Тиймээс аялал, амралт, зугаалгаар явж буй иргэд, малчид, тээвэрчид холын замд болгоомжтой явах. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх. Хол замд гарахдаа цаг агаарын мэдээллийг заавал харж байж гарах. Бага насны хүүхдүүдийн хараа хяналтыг сайжруулахыг нэмж зөвлөв. 

Холбоотой мэдээ