PС тоглоомын газар, диско баарнаас бусад үзвэр, үйлчилгээг нээхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-17 19:22:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг нээх шийдвэрийг гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Гэхдээ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг PС тоглоомын газар, диско баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, караоке, биллиард, шашин, соёл, урлаг, үзвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн үе шаттайгаар нээхийг зөвшөөрлөө.

Харин хурдан морины уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх, цолны мялаалга, анги хамт олны уулзалт, төрийн байгууллага, улсын болон орон нутгийн өмчит байгууллагуудын аялал зугаалга зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт даалгаад байна.

Холбоотой мэдээ