М.Нандин-Эрдэнэ Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг дахин яллаа

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-19 21:48:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын холимог тулааны MFC холооны -70 килограмын аварга М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын Road FC холбооны ARC өдөрлөгт оролцож тус улсын тулаанч Ким Сэ-Ёныг өчигдөр хоёр дахь удаагаа яллаа.


Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтой өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анх тулалдаж ялсан ч өрсөлдөгч тамирчин нь түүнийг нүд рүү нь хуруугаа хийж дүрэм зөрчсөн гэх гомдол гаргаснаар дахин дэвжээнд халз таарах болсон юм. 


Хоёр дахь тулаандаа М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар үеийн 1.58 секундэд хүнд цохилтоор ялсан юм. 


Тэрбээр цахим хуудастаа, "Цохиулаад нүд харанхуйлаад л явчихсан. Эвгүй л байлаа. Нэгдүгээр үе дээр зүүн гарын дунд үе бяцраад тоглолтоо гаргаж чадаагүй ч яллаа" гэжээ.

Холбоотой мэдээ