Хүннү гүрний нийслэлийг илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-07-20 17:41:44

УЛААНБААТАР. /Xinhua/. Хүннү гүрний нийслэл болох Луут хот буюу Лунчэн хотыг Монголын төв нутгаас илрүүллээ гэж тус улсын археологич мэдээлжээ.


“Хүннү гүрний улс төрийн төвийг 10 гаруй жилийн турш хайсны дүнд Луут хот буюу Лунчэн хотыг илрүүлж, малтан судалж байгаадаа маш их баяртай байна” гэж археологийн судалгааны багийн ахлагч Т.Идэрхангай “Xinhua” агентлагт мэдээлсэн байна.


“Хотын барилгын дээврийн чимэглэлийн урд хэсэгт эртний ханзаар "Тэнгэрийн хүү Шаньюй" хэмээн бичсэн байсан тул бид тус хотыг Хүннү гүрний нийслэл гэж үзэж байна” гэж Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн дэд профессор Т.Идэрхангай хэлжээ.


“Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээх бичиг бүхий эд зүйлийг Монголын нутаг дэвсгэрээс анх удаа олж буй нь энэ болохыг археологич онцлон тэмдэглэсэн байна.


Т.Идэрхангайн мэдээлснээр, тус хотыг анх 2017 онд Архангай аймгийн Өлзийт сумаас илрүүлсэн боловч санхүүгийн асуудлын улмаас малтлагын ажлыг энэ оноос эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ